Нэтинзүүд: LE SSERAFIM Chaewon-ий үерхлийн цуурхал

Саяхан хятадын dispatch-аас LE SSERAFIM хамтлагийн гишүүн Chaewon-ийг хүнтэй үерхэж буйг нь зарлана гэж мэдэгдсэн. Зарлах өдөр болоход Chaewon-ий зургийг фотошопоор янзалсан зураг нийтэлжээ. Энэ нь Солонгосын dispatch шиг мэдээ гаргах болов уу гэж бодож байсан хүмүүсийн инээдийг хүргэсэн явдал болов. Chaewon-ий найз залуутайгаа авахуулсан зураг гэж дэлгэсэн зураг нь үнэндээ Sakura-тай авахуулсан зураг болохыг фенүүд хараад л мэджээ. Сэтгэгдлүүд: “Chaewon-ийг олон нийтээр үзэн ядуулъя гэж бодсон чинь бүтэлгүйтчихсэн үү?” “Энэ хэмжээний зүйл хийж байна гэхээр LE SSERAFIM алдартай байгаагийн шинж юм биш үү?”

“Chaewon-д хүнтэй болзоод байх зав байхгүй л дээ.” “Дэюбт хийсэн үеэсээ л Le Sserafim-ийн концепт үзэн ядагчдыг байхгүй болгоно байсан биз дээ?” “HYBE-д ажилладаг хэрнээ тагнуул болж мэдээллийн хэрэгслүүдэд хов зөөдөг хүн байдаг байх аа.” “Японд дэбют хийх мэдээ нь цацагдав уу үгүй юу ийм балай юм хийж л байдаг.”