Жүжигчин Lee Young Ae түймрийн хохирогчдод 100 сая төгрөг хандивлалаа

Жан Гум нэрээрээ олонд танигдсан жүжигчин Lee Young Ae саяхан Сөүлд гарсан түймрийн хохирогчдод хандив өргөлөө. Тодруулбал, Ганнамын Guryong тосгонд маш том түймэр гарч, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн аж. Тус тосгонд байх нийт байшингийн 60% нь шатжээ. Тэдгээр хүмүүст зориулж 100 сая төгрөгийг жүжигчин бүсгүй хандивласан байна. Lee Young Ae: “Гэнэтийн гал түймрийн улмаас орон гэргүй болж, амьдрал нь тун хэцүү болсныг дууллаа. Энэ мэдээг сонсоод зүрх сэтгэл минь өвдөж, бага ч гэсэн туслахыг хүссэн юм” гэжээ.