“Jackson Wang-ийг хамгаалцгаая” гэх хаштаг тренд болж байна

GOT7 хамтлагийн гишүүн Jackson Wang соло аялан тоглолтоо хийж байгаа билээ. Түүний тоглолтыг үзсэн хүмүүс хоёр талд хуваагдаад байгаа аж. Хэсэг фенүүд нь Jackson-ий авьяас чадвар, фенүүдээ гэсэн сэтгэлийг биширч байна. Харин зарим нь фенүүдийнхээ дугаарыг асууж, after party-ндаа урьж буй нь бүдүүлэг явдал хэмээн үзээд байгаа юм. Энэ асуудлаас гадна Jackson-ий Лондон дахь тоглолтоороо хэлсэн зүйл нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Jackson: “Намайг Jackson Wang гэдэг. Би бол Хятад хүн. Хараал ид, хятад хүн гэдгийг минь ойлгож байна уу? Энэ бүх мэдээллийн хэрэгслүүдээс залхаж байна. Та нар нэг л удаа Хятадад очоод үзэх юм бол ямар гайхалтайг нь ойлгоно.”

“Оддыг дөвийлгөж, амьдралынх нь бүх хэрэгт хошуу дүрэхээ хэзээ болих вэ? Бид дуулдаг, бүжиглэдэг, хөгжим зохиодог тэгээд л болоо. Магадгүй би хангалттай сайн биш байх. Гэхдээ та нар биднийг үзэж зовлонгоо мартдаг, бэрхшээлийг даван туулдаг. Өнөөдрийн тоглолт дуусаад л та бүгд гэрлүүгээ харина. Харин би? Би яах вэ? Би хэдхэн жилийн дараа алга болчих юм шиг санагдаж байна. Гэхдээ бид бас хүн, иргэн. Бидэнд хүндлэх зүйл, үзэл бодол гэж бий.Хараал идсэн худал мэдээллийн хэрэгслүүдээс залхаж байна.”