BTS V цэрэгт явсан Jin-ийг санаж буйгаа лайваараа ярьжээ

BTS хамтлагийн гишүүн Jin 2022 оны 12-р сарын 13-нд цэрэгт явсан билээ. Түүнийг явахад хамтлагийн бүх гишүүд гаргаж өгсөн. Jin цэрэгт яваад нэг сар 12 хоног болж байна. Тэгвэл саяхан V лайв хийж байх үеэрээ Jin-ийг үнэхээр их санаж байгаагаа хэлжээ. V: “Jin саяхан надруу утсаар ярьсан. Их хичээж байгаа гэж байна лээ. Намайг яг ингээд лайв хийж байхад хажууд байсан бол Hiyo гээд л инээгээд дундуур ороод ирэх байсан” гэжээ. Арми нарын хувьд азтай нэг зүйл нь Jin-ий хааж буй цэргийн анги сайтдаа үе үе Jin-ий цэрэгт буй зурагнаас нийтэлдэг.