HYBE-с жүжигчин Park Bo Gum-ийн талаар мэдэгдэл хийлээ

Өнөөдөр Солонгосын зарим мэдээллийн хэрэгслээр жүжигчин Park Bo Gum-ийг HYBE-тай гэрээ хийлээ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл HYBE-аас энэ мэдээлэл нь худлаа гэж мэдэгдлээ. Гэхдээ санал тавихаар бэлдэж байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. Park Bo Gum 2022 онд “Blossom Entertainment”-с гарснаас хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа юм. Түүнд маш олон энтертайнментаас санал ирсний нэгэнд YG хүртэл байгаа юм.

HYBE-д одоогоор жүжигчдэд зориулсан тусгай хэсэг гэж байхгүй. Хэрвээ Park Bo Gum-ийг авахаар бол тухайлсан жүжичгний агентлагийг нээж, олон чадварлаг жүжигчидтэй гэрээ хийх боломжтой. HYBE-д одоогоор Big Hit, Pledis, Ador, Source Music, KOZ, Belift Lab гэсэн агентлагууд хамаарагдаж байгаа юм. Эдгээр агентлагууд нь бүгд хөгжмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.