NMIXX хамтлагаас гарсан Jinni-д юу тохиолдсон бэ?

Дэбютээ хийгээд 10 сар л болж байсан NMIXX хамтлагийн гишүүн Jinni-г хамтлагаа орхиж буйг JYP-аас мэдэгдсэн. Энэ мэдээлэл гарсан даруйд фенүүд маш их цочирдсон юм. JYP-ийн зүгээс хувийн шалтгааны улмаас гэрээгээ цуцалсан хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл олон нийт Jinni-г гэрээгээ зөрчсөнөөс үүдэн хамтлагаасаа хөөгдсөн гэж таамаглаад байгаа юм. Фенүүдийн хувьд Jinni одоо юу хийж байгаа бол? Цаашид яах бол гэх асуулттай үлдсэн.

Зарим хүмүүс Jinni-г найз залуутай болсон учраас  JYP түүнтэй хийсэн гэрээгээ цуцалсан гэж үзсэн. Гэхдээ энэ шалтгаан нь түүнийг хамтлагаас гаргах хэмжээний том асуудал биш юм. Хамтлагаас гарч буйг зарласны дараа Jinni ямар ч тайлбар, мэдээлэл хийлгүй өдийг хүрчээ. Jinni-ийн академийн багш утга бүхий нэгэн пост оруулсан нь түүний ойрын хүн бичсэн анхны мэдээлэл болов. Багш: “Чи чин сэтгэлээсээ хичээсэн, чадах бүхнээ хийсэн. Тийм учраас би харамсахгүй байна. Чамаар үнэхээр их бахархаж байна”. Jinni-ийн найз: “Jinni сайн байгаа. Та бүхэн битгий санаа зовоорой.” гэж цахим хуудсандаа нийтэлжээ.