Жүжигчин Kim Jiyoung найз залуугаа луйвардсан гэх хэрэгтээ тайлбар хийлээ

‘Жан Бу Ри ирлээ’ киногоороо олонд танигдсан жүжигчин Kim Jiyoung хуучин найз залуугаа луйвардсан гэх мэдээлэл гарсан билээ. Найз залуу нь байсан High School Rapper-ийн Lee Sangjae инстаграмаараа дамжуулан энэ талаар дэлгэсэн юм. Тэрээр Sangjae-ийн эцэг эхээр 350 сая гаруй төгрөгний өрөө төлүүлсэн байна. Үүгээр зогсохгүй түрээсэлдэг байсан байрных нь мөнгийг Sangjae өгдөг байжээ. Эргэж төлнө гэж амласан ч, төлөлгүй өөр залуутай болзож эхэлсэн гэнэ. Тэгвэл жүжигчин охин тус мэдээлэлд хариу өгчээ.

Kim Jiyoung: “Сайн байна уу? Юуны өмнө энэ үйл явдлаас болж урам нь хугарсан бүх хүмүүсээс хүлцэл өчье. Олон нийтэд цацагдаад байгаа асуудлын талаар хуулийн зөвлөгөө авч байгаа. Баярын өдрүүдэд ийм таагүй мэдээлэл дуулгасанд уучлаарай. Шийдэлд хүрснийхээ дараа би мэдээлэл хийх болно оо. Намайг уучлаарай” гэжээ. Kim Jiyoung нь 2005 онд төрсөн 18 настай өсвөрийн жүжигчин билээ.