“DIOR-ийн гүнж” Jisoo

BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo “DIOR” брэндтэй хамтарч ажиллаад хоёр жил болж байна. Dior-ийн ерөнхий захирал: “YG хэрвээ Jisoo-г халвал надад хэлээрэй. Бид хэзээд түүнтэй хамтарч ажиллахад бэлэн” гэж хэлж байсан удаатай. Jisoo өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсад зохиогдсон хэд хэдэн Dior-ийн арга хэмжээнд очсон юм. Тэгвэл өчигдөр Францад болсон арга хэмжээнд тэрээр уригдан очжээ. Jisoo цагаан өнгийн даашинзаар гоёсон ба түүнийг харсан хүн бүр яг л хатан хаан мэт хүндэлж байгаа нь камерт өртсөн байна.

Тэр мөчид Jisoo-г харахаар хэдэн зуун хүн цугласан байлаа. Тэрээр загварын шоу үзэх бүртээ гол суудалд суудаг ба Dior түүнийг хэр чухал хэмжээнд авч үздэг нь үүнээс харагдана. Өчигдөр болсон шоуны үеэр ч мөн Dior-ийн захирал Delphine Arnault Jisoo-г хажуудаа суулгажээ. Jisoo-ийн зураг интернэтээр цацагдсан даруйд тэрээр “Dior-ийн гүнж” гэх хочтой болсон байна.