‘Single’s Inferno 2’-т орсны дараа Nadine-ий амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

‘Single’s Inferno 2’ нэвтрүүлгээс үзэгчдэд хамгийн их таалагдсан оролцогчдын нэг бол Nadine. Тэрээр Харвардын Их Сургуульд сурдаг бөгөөд YG-ийн харъяа моделийн агентлагтай гэрээгээр ажилладаг байв. Nadine сүүлд өгсөн ярилцлагандаа нэвтрүүлгээс хойш амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсан талаар ярьжээ. Nadine: “Би гадуур нээх гараад байдаггүй. Одоо бол бүр ч гарахгүй байгаа. Гэхдээ хаа нэг найзуудтайгаа уулзахаар гарах үед хүмүүс намайг таньж, цуг зургаа авахуулъя гэдэг болсон. Тэгэх үед нь “Бурхан минь, би хэн ч биш шүү дээ” гэж хэлмээр санагддаг. Над дээр ирж яриа өддөг хүн бүрт үнэхээр их баярлалаа.”

“Үүнээс гадна миний ирээдүйн амьдралын төлөвлөгөө огт өөрчлөгдөхгүй. Миний хүсэл бол од, инфлүнсэр болох биш. Би эрүүл мэндийн салбартаа хичээж ажиллах болно. Эцсийн зорилго минь мэс заслын эмч болох болохоос биш инфлүнсэр биш” хэмээн ярьжээ.