Ahn Hyo Seop& Kim Sejeong хоёр үерхэж байгаа юу?

Жүжигчин Ahn Hyo Seop, Kim Sejeong хоёрын сүүлд инстаграмдаа хийсэн зурагнаас болж тэднийг үерхэж байгаа гэх таамаглал гарчээ. Тэд “Business Proposal” драманд хосуудын дүрийг бүтээж байсан юм. Драма гарснаас хойш жүжигчдийг бодит амьдрал дээр үерхээсэй гэж хүссэн олон фенүүд байв. Ahn Hyo Seop саяхан инстаграмдаа туулайны эможитой сэлфигээ нийтэлжээ. Тэгвэл Sejeong ч мөн туулайны чих зүүгээд авахуулсан зургаа инстаграмдаа нийтэлсэн байна. Үүнээс болж тэднийг болзож байж магадгүй юм хэмээн фенүүд таамаглах болжээ.

Тэднийг хамт гадаад руу аялахаар явсан гэх ч таамаглал гараад амжив. Учир нь Hyo Seop-ийн сэлфи хийсэн газар нь Sejeong-ний өнгөрсөн жил аялахаар очсон газартай адилхан байгаа гэнэ. Энэ нь тэдний үерхлийн талаар цуурсан анхны тохиолдол биш юм. 2022 оны ‘SBS Drama Awards’-н үеэр маш дотно байгааг нь анзаарсан фенүүд нэг хэсэг шуугиад байв.