BABYMONSTER хамтлагийн гишүүн Chiquita-ийн талаар нэтинзүүдийн сэтгэгдэл

YG энтертайнментаас долоон жилийн дараа гаргаж буй BABYMONSTER хамтлаг маш их хүлээлт үүсгээд байгаа юм. Хамтлаг нийт долоон гишүүнтэй ба тэднийг нэг нэгээр нь танилцуулсан бичлэг YG-аас цацаж байгаа. Тэгвэл Тайланд улсаас гаралтай, 13 настай Chiquita к-поп сонсогчдын анхаарлыг хамгийн ихээр татаад байна. Нэтинзүүд Chiquita-г дэбют хийхэд хэтэрхий жаахан байна гэж үзээд байгаа юм. Сэтгэгдлүүд: “Мэдэхгүй хүмүүст хандаж хэлэхэд энэ охин YG-д орохоосоо өмнө Тайландын бүжгийн хамтлагийн гол бүжигчин байсан. 2-р сард 14 нас хүрнэ, 4-р үеийн айдолууд угаасаа л энэ насан дээрээ дэбют хийдэг болсон. Ах нь Тайландын дуучин, жүжигчин хүн байдаг. Сайхан гэр бүлээс гаралтай, авьяаслаг охин учраас битгий муугаар хэлээрэй.”

“Хэтэрхий залуудаа дэбют хийсэн айдолууд одоо харамсаж байна гэж ярьдаг. Жишээ нь, Boa, Taemin зэрэг алдартнууд ярилцлага өгөх бүртээ энэ талаараа дурддаг. BLACKPINK-ийг дэбют хийхэд тэдний нас хэд байсан билээ дээ. Тэднээс үлгэр жишээ авах хэрэгтэй. 13,14 нас бол дөнгөж бэлтгэгдэж эхэлдэг нас. Энтертайнментууд насны хязгаар тавих шаардлагатай шүү дээ. Хамгийн багадаа 18 байх хэрэгтэй. Тэгж байж к-поп илүү утга учиртай болно.”