Дуучин Jamie-ийн найз залуу түүнийг араар нь тавьжээ

Соло дуучин Jamie өнгөрсөн 11-р сард Goo Min Chul-тай үерхэж байгаа гэдгээ зарласан билээ. Түүний найз залууг “The Iron Squad S2” нэвтрүүлэгт оролцсоноор нь Солонгосчууд багагүй мэднэ. Тэрээр Сөүлд ресторан ажиллуулдаг аж. Тэгвэл Jamie инстаграмаараа дамжуулан найз залуу нь өөрийг нь хуурсан талаар бичжээ. Jamie: “Найз залуудаа араараа тавиулснаа мэдэх…Гайхалтай” гэх утгатай стори хийсэн байна. Найз залуу нь ганц нэг эмэгтэйтэй ч биш хэд хэдэн эмэгтэйчүүдтэй явалдсан гэнэ. Хэзээд өөртөө итгэлтэй, халуухан байдаг Jamie “Энэ талаар дуу хийвэл гоё болох юм” гэж бичиж сторидоо хийсэн байна.