Lisa-д нэгэн компаниас 81 сая доллараар гэрээ хийх санал иржээ

BLACKPINK болон YG энтертайнментийн гэрээ энэ оны наймдугаар сард дуусгавар болох билээ. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор Lisa-д нэгэн компаниас 81 сая долларын санал ирсэн гэх цуурхал гарчээ. Зарим мэдээллийн платформууд BLACKPINK-ийг гэрээгээ сунгана гэж таамаглаад байсан ч BLACKPINK-ийг авч үлдэх YG-ийн хувьд тун хэцүү байгаа аж. Тэдэнтэй гэрээгээ сунгахын тулд гишүүн тус бүрт дор хаяж 20 тэрбум вон санал болгох ёстой гэж insider-ууд үзэж байгаа юм. Мөн зарим хүмүүс BABYMONSTER хамтлагийг дэбют хийлгэх гэж байгаа шалтгаан нь BLACKPINK гэрээгээ сунгахгүй гэж үзсэнтэй холбоотой гэж таамаглаж байна.

Lisa-д 100 тэрбум вон санал болгосон тухай мэдээ гарсны дараа YG-ийн хувьцаа унаад эхэлжээ. Саяхан BLACKPINK гэрээгээ дуусахаар BLACKLABEL рүү орно гэх цуурхал гарсан. Тус цуурхалд YG-ийн зүгээс “Тэд дахин гэрээгээ сунгах эсэхээ өөрсдөө шийднэ. Компаний зүгээс ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. BLACK LABEL рүү орно гэсэн нь худлаа” хэмээн мэдэгдсэн юм.