NewJeans хамтлагийн продюсер Min Heejin-ий асуудал дагуулсан ярилцлага

NewJeans хамтлагийн продюсер Min Heejin-ий саяхан өгсөн ярилцлага асуудал дагуулжээ. Тэрээр “Намайг ямар ч компанид орсон бүх л компани миний хүссэнийг санал болгож байсан. NewJeans амжилттай байгаа нь HYBE-с болсон юм биш, миний төлөвлөгөө, санаачлагаас болсон” гэсэн утгатай зүйл хэлжээ. Дээрх нийтлэл нь Солонгосын Pann дээр гарсан бөгөөд нэтинзүүдийн сэтгэгдлийг хүргэж байна. “Тэр зөвхөн бүдүүлэг байгаад байгаа юм биш. Бүр ямар ч мэдлэггүй өөрийн гэсэн ухамсар алга. Хаана ч очсон иймэрхүү хэмжээний хөрөнгө оруулалтыг авч чадлаа гэж бодъё. Гэхдээ чи өөр хаанаас ч HYBE, BTS-ийн нэр хүндийг олж авч чадахгүй биз дээ? Тэдний нэр хүнд, байр суурь үнэхээр NewJeans-д туслаагүй гэх гээ юу?”

“HYBE байгаагүй бол дэбютээрээ бүхэл бүтэн 4 MV хийж, хүмүүс тэднийг сонирхох байсан гэж бодоо юу?” “Мэдээж продюсер нь сайн байвал алдартай болох боломжтой. Гэхдээ анх NewJeans-ийг гаргахын тулд HYBE албан ёсны хаяг дээрээ сонгон шалгаруулалтын пост хийсэн. Үүгээр зогсохгүй дэлхий даяар олж болох хамгийн боломжит хүмүүсийг олохыг хичээсэн. Дэбют хийхээсээ ч өмнө BTS-ийн клипэнд тоглоод, BTS-ээс болж нэр хүндтэй болсон. HYBE-аас гарсан хамтлаг болохоор бусад хамтлагаас илүү хурдан олон фентэй болсон. HYBE биш байсан бол хэдхэн subscribers-тай хаяг дээр тэдний MV-г тавихад хүмүүс үзнэ гэж үү? Дэбютээсээ л шууд гадаадад клипний зураг авалтаа хийж, гишүүд нь бүгд алдартай брэндийн төлөөлөгч болсон нь HYBE-ийн ач биш гэж үү?”